Follow us on YouTube  Follow us on Vimeo  Contact us with Google Voice  Follow us on FaceBook  Follow us on Twitter 


Advertise   |   My Favourite
spacer
Автомашины гаалийн татвар


УИХ-аар Төсвийн тухай хуулийг батлахдаа Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт баталсан. Тэгэхээр ирэх сарын 1-нээс эхлэн автомашины гаалийн бүрдүүлэлт хийхдээ шинэ хуулийн дагуу татвар төлөх ёстой. Үүнийг доорх хүснэгтээс харна уу.

д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1.

1500 ба түүнээс дээш

500

1000

2000

6000

2.

1501-2500

1500

2000

3000

7000

3.

2501-3500

2000

2500

4000

8000

4.

3501-4500

4500

5000

6500

10500

5.

4501 ба түүнээс дээш

7000

7500

9000

13000


Хилээр нэвтрүүлж байгаа автомашинуудаас дээрх журмын дагуу албан татвар хураахаар болсон ч Гаалийн ерөнхий газарт УИХ-ын тогтоол хараахан ирээгүй байгаа аж. Автомашинуудад оногдуулахаар болсон онцгой албан татварын хэмжээ зарим жолоочид таалагдахгүй байгаа бол автомашины ченжүүдийн дураараа авирладаг байдлыг дэвэргээд байгаа юм.

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга М.Өлзийбат доорх хариултыг өгсөн юм.

-Хилээр оруулж ирж байгаа хуучин автомашинуудыг хязгаарлах бодлого баримтлахгүй атлаа шинэ машинуудад өндөр татвар ногдуулж байгаад шүүмжлэлтэй хандах хүн цөөнгүй байна. Дэлхийн жишгээр бол насжилт өндөртэй автомашинуудыг зах зээлээс шахах үүднээс өндөр татвар ногдуулаад шинэ автомашинуудад бага татвар ногдуулдаг биш үү?

-Хөдөлгүүрийн хүчин чадал нь 2500-аас дээш буюу жипний төрлийн машинуудад оногдуулах албан татварын хэмжээг нэмсэн. Өмнө нь ийм төрлийн машинуудад 4000 ам.долларын татвар оногдуулдаг байсан бол шинэ хуулиар 10 мянган ам.долларын татвар оногдуулахаар болсон байгаа. Эдгээр машины ялгаруулах хорт утаа харьцангуй их байдаг. Мөн 10-ээс дээш жил явсан машинууд эрсдэл ихтэй байдаг.


-Таны хэлснээр бол том оврын машинуудын үнэд л өөрчлөлт гарах юм байна. Гэтэл бодит зах зээл дээр машины үнэ огцом өссөн шүү дээ?

-Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр хөдөлгүүрийн хүчин чадал нь 2500-аас дээш автомашинуудын үнэ нэмэгдэх судалгаа гарсан. Харин зах зээл дээр автомашины үнэ өсөх нөхцөл бүрдэхгүй гэсэн тооцоо хийсний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс автомашины үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа байх.

Дээрх хуулийн төслийг агаарын бохирдол, замын түгжрэл, авто ослын хэмжээ зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр боловсруулсан гэнэ. Учир нь насжилт нь бага, хөдөлгүүрийн хүчин чадал нь 3500 хүртэлх автомашинуудаас авах онцгой албан татварын хэмжээг огт нэмээгүй аж. Ямартай ч эрх баригчид “Чадалтай нь мөнгөө төлөөд том оврын машинаа унаг. Харин чадахгүй нь жижиг тэрэгнүүдээ унаг” гэсэн бодлогыг баримталсан бололтой. Өнөөгийн нийгэмд үүсээд байгаа баян, хоосны ялгааг улам бүр нэмэхээр шийджээ. Эсвэл “Баячууд нь их татвар төлөх ёстой” гэдэг барууны орнуудад газар аваад байгаа жишгийг нэвтрүүлэхээр шийдээ юм уу даа. Бодит байдал дээр монголчуудын амьдралын түвшин ямар байгааг мэдэхгүй байгаа тэдний хүссэнээр удахгүй Монголоор дүүрэн нэгэн жигд жижиг тэрэг давхих нь ээ. Үнэгүй юманд “нугасгүй” монголчуудын эрэлтийг харгалзаад машины ченжүүд үйлдвэрлээд гурваас доош жил болж байгаа хөдөлгүүрийн хүчин чадал нь 1500-аас доош машин бөөндөөд байхаа ч нэг мэдэх байлгүй.

Эх сурвалж: Улс төрийн тойм (Р.Сарангоо)




Back to Resources
spacer
spacer
spacer spacer spacer
spacer
Copyright © 2011 MongolAuto.com. All Rights Reserved.
spacer